바이브성형외과 블로그

2026-05-25

Бүдүүн үзүүртэй хамар засах мэс заслыг ямар аргаар хийх ёстой вэ?

Сайн байна уу. Vibe гоо сайхны мэс заслын эмнэлэг байна. Хамрын үзүүр бүдүүн эсвэл зузаан байдгаас болоод төмсөн хамар, гахайн хамар гэх мэтээр шоолуулж, үүнээсээ болоод өөртөө итгэлгүй болсон хүмүүс гадаад төрхөө эерэгээр өөрчлөхийн тулд хамар засах мэс засал хийлгэхээр төлөвлөх нь элбэг байдаг. Манай эмнэлэгт ч мөн энэ төрлийн мэс заслын талаар зөвлөгөө авахыг хүссэн хүмүүс их ирдэг. Тиймээс бүдүүн үзүүртэй хамрыг ямар аргаар засдаг вэ? гэж сонирхож буй хүмүүст зориулан энэхүү мэдээллийг бэлтг

Бүдүүн үзүүртэй хамар засах мэс заслыг ямар аргаар хийх ёстой вэ?

Сайн байна уу.

Vibe гоо сайхны мэс заслын эмнэлэг байна.

Хамрын үзүүр бүдүүн эсвэл зузаан байдгаас болоод

төмсөн хамар, гахайн хамар гэх мэт олон янзаар хочлуулж,

шоолуулснаас болж өөртөө итгэлгүй болсон хүмүүс

гадаад төрхөө эерэгээр өөрчлөхийн тулд хамар засах мэс заслыг

төлөвлөх нь элбэг байдаг.

Манай эмнэлэгт ч мөн энэ төрлийн мэс заслын талаар ханддаг хүмүүс их байдаг.

Тиймээс бүдүүн үзүүртэй хамрыг ямар аргаар засдаг вэ?

гэж сонирхож буй хүмүүст зориулан

хамар засах мэс заслын талаарх мэдээллийг бэлтгэлээ.

Бүдүүн үзүүртэй хамрын шалтгаан?

Ийм хамартай болох шалтгаан нь

хүн бүрд харилцан адилгүй байдаг.

Тиймээс та өөрөө ямар төрөлд багтаж байгаагаа

хамгийн түрүүнд шалгаж үзэх хэрэгтэй.

Хамар засах мэс заслын тохиолдлууд

✔ Хамрын үзүүр мохоо, арьсан доорх эд зузаантай хамар

✔ Хамрын угалзны мөгөөрс том, баруун зүүн хоорондын зай хол хамар

Хүн бүрийн мөгөөрс болон ясны бүтэц өөр байдаг тул

хамрын мэс заслын арвин туршлагатай

гоо сайхны нарийн мэргэжлийн эмчтэй дэлгэрэнгүй зөвлөлдсөний дараа

өөрт тохирсон шийдлийг авах нь зүйтэй.

Хамар засах мэс заслын гол түлхүүр!

Энэхүү мэс засал нь хамрын нуруу болон үзүүрийг тухайн хүний онцлогт тохируулан

төрөлхийн мэт өндөрлөж, мохоо, өргөн хамрын хэлбэрийг

шовгор, гоёмсог болгох нь хамгийн чухал байдаг.

Мэс заслын аргын хувьд зүсэлттэй болон зүсэлтгүй гэж үндсэн хоёр хуваагддаг.

Зүсэлттэй аргын хувьд хамрын угалз болон хамрын үзүүрийн зааг хэсгээр

зүсэлт хийж хамрын угалзны хэмжээг багасгах эсвэл

хамрын нүхний доод хэсгээр зүсэлт хийсний дараа

хоёр талын хамрын нүхийг нийлүүлж татах мэс заслын арга юм.

Зүсэлтгүй аргын хувьд хамрын хоёр талд жижиг нүх гаргаж

утас оруулан татаж жижигрүүлэх мэс заслын арга юм.

Сорви бараг үлдэхгүйгээс гадна хөхрөлт, хавдар багатай бөгөөд

эдгэрэлт нь зүсэлттэй аргыг бодвол хурдан байдаг ч,

хамрын нүх том эсвэл хамрын угалз зузаан тохиолдолд

хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг.

Бүдүүн үзүүртэй хамрыг шийдвэрлэх арга?

Арьс зузаан тохиолдолд арьсан доорх өөх болон зузаан эдийг

авснаар шийдвэрлэх боломжтой.

Гэхдээ хэтрүүлэн авч болохгүйг анхаарах хэрэгтэй.

Томбогор, дэлбэгэр харагдаж байгаа тохиолдолд,

мөгөөрсүүдийг утсаар боож нийлүүлснээр хамрын хэлбэрийг засах боломжтой.

Гэсэн хэдий ч, эдийг авч

мөгөөрс засах аргууд нь

олон янз байдаг тул тухайн нөхцөл байдалд тохируулан

зөв хийгдэх ёстой.

Тиймээс энэхүү мэс засалд

нарийвчилсан шинжилгээ хийх нь маш чухал юм.

Vibe гоо сайхны мэс заслын эмнэлэг нь 3D-CT төхөөрөмжтэй тул

илүү нарийвчлалтайгаар шинжилж

тухайн хүнд тохирсон мэс заслын аргаар

мэс заслыг хийдэг.

Хамар засах мэс засалтай холбоотой сонирхсон зүйл байвал эсвэл

мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол Vibe гоо сайхны мэс заслын эмнэлэгт

хүрэлцэн ирж зөвлөгөө авахыг хүсье.

Vibe гоо сайхны мэс заслын эмнэлэг Сөүл хот, Ганнам-гү, Ганнам-дэру 476 urbanhive 8-р давхар
Like